Хариуцлагын профайл · Шүүх

Чагдаагийн Хосбаяр — албан ёсны хөрөг

Чагдаагийн Хосбаяр

Chagdaagiin Khosbayar

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн

Намтар

2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2003 онд Төрийн удирдлагын академи, 2014 онд Гаагийн Олон улсын Эрх зүйн академи, 2007 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль (магистр), 2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль (магистр), 2011 онд АНУ-ын Бригхэм Янг их сургууль (магистр) тус тус төгссөн; хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

1988–1989 онд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт нярав, 1997–2001 онд «Даянпан» ХХК-д захирал, 2001–2003 онд хуулийн зөвлөх, 2003–2004 онд өмгөөлөгч, 2004–2006 онд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагчаар ажилласан. 2006–2012 онд Сүхбаатар дүүргийн шүүх, 2012–2013 онд Нийслэлийн шүүх, 2013–2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах 10 дугаар шүүхийн шүүгчээр ажилласан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон. Улсын дээд шүүхийн шүүгчдийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зөвлөгөөнөөс Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.

Албан тушаал

Албан тушаалБайгууллагаЭхэлсэнДууссанТомилгоо
Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнУлсын дээд шүүх2021-03-05одоошүүгчдийн 2021-03-05-ны зөвлөгөөнөөс сонгогдсон
шүүгчУлсын дээд шүүх2015-04-22одооЕрөнхийлөгчийн 2015-04-22-ны 58 дугаар зарлигаар томилогдсон
шүүгчЭрүүгийн хэргийн давж заалдах 10 дугаар шүүх20132015шүүхийн албан ёсны танилцуулга
шүүгчНийслэлийн шүүх20122013шүүхийн албан ёсны танилцуулга
шүүгчСүхбаатар дүүргийн шүүх20062012шүүхийн албан ёсны танилцуулга

Хөрөнгийн мэдүүлэг

ОнОрлогоҮл хөдлөхТээврийн хэрэгсэлХувьцааХадгаламжЭх сурвалж
2025139 084 000₮794 160 000₮ (Амины орон сууц 1, Зуслангийн байшин 1, Авто зогсоол 1)85 000 000₮ (Toyota Land Cruiser 70, чиргүүл)Үнэнч Итгэл ХХК45 278 000₮ (дотоод)opendatalab.mn — ХОМ 2025 (АТГ-ын нээлттэй мэдүүлгийн нэгтгэл)

Бизнесийн холбоо

Нээлттэй бүртгэлээс дараах холбоо тогтоогдсон:

КомпаниҮүрэгХугацааЭх сурвалж
«Даянпан» ХХКТУЗ-ийн гишүүн1997–2001supremecourt.mn
Үнэнч Итгэл ХХКхувьцаа эзэмшигч2025–2025opendatalab.mn