Хариуцлагын профайл · Шүүх

Дашхүүгийн Цолмон — албан ёсны хөрөг

Дашхүүгийн Цолмон

Dashkhuugiin Tsolmon

Улсын дээд шүүхийн шүүгч

Намтар

1993 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн; эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

1992–2013 онд Удирдлагын академид багш, ахлах багш, 1995–2013 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, 1996–2002 онд Улсын клиникийн төв эмнэлэгт хуулийн зөвлөх, 1999–2003 онд Хуульчдыг давтан сургах төвд сургагч багш, 2003–2009 онд Хууль зүйн үндэсний төвийн Иргэний хууль тогтоомжийн секторын эрхлэгч, 2003–2009 онд Ази Номхон далайн орнуудын Барын холбооны гишүүн, 2003–2013 онд Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Үндэсний арбитрт арбитрч, 2009–2013 онд «Зөв зохицол партнерс» ХХК-д хуульчаар ажилласан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

Албан тушаал

Албан тушаалБайгууллагаЭхэлсэнДууссанТомилгоо
шүүгчУлсын дээд шүүх2013-04-12одооЕрөнхийлөгчийн 2013-04-12-ны 47 дугаар зарлигаар томилогдсон

Хөрөнгийн мэдүүлэг

ОнОрлогоҮл хөдлөхТээврийн хэрэгсэлХувьцааХадгаламжЭх сурвалж
2025134 127 000₮375 000 000₮ (Амины орон сууц 1, Авто зогсоол 1)—Эрдэнэс Таван толгой ХК, Эрдэнэс МГЛ Бусад9 513 000₮ (дотоод)opendatalab.mn — ХОМ 2025 (АТГ-ын нээлттэй мэдүүлгийн нэгтгэл)

Бизнесийн холбоо

Нээлттэй бүртгэлээс дараах холбоо тогтоогдсон:

КомпаниҮүрэгХугацааЭх сурвалж
Эрдэнэс Тавантолгой ХКхувьцаа эзэмшигч2025–2025opendatalab.mn

Мэдээлэгдсэн бизнесийн холбоо

Дараах нь хэвлэлийн мэдээ болон нэхэмжлэлд үндэслэсэн бөгөөд тогтоогдсон баримт биш болно. Эх сурвалж тус бүрд заагдсан.

Компани / НэхэмжлэлМэдээлсэн агуулгаТөлөвЭх сурвалж
«Зөв зохицол партнерс» ХХКregistry check: эзэмшил/түншүүдбаталгаажаагүйsupremecourt.mn